Замын-Үүд хилийн боомтод өчигдөр буюу наймдугаар сарын 29-нд төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол гэж засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд байсан юм. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байна.