Э.Содномпилжээ сүүлийн оролдлогоороо 248 кг-ыг шахах байсан ч амжилтгүй болсон. Гэсэн хэдий ч тэрээр 245-аар паралимпын аварга боллоо.
Түүний араас мөнгөн медаль авсан Малайзын тамирчин 237 кг-ыг шахсан юм. Харин хүрэл медалийг 231 кг-аар Ираны тамирчин хүртлээ.
Э.Содномпилжээ Риогийн паралимпад хүрэл медаль авахдаа 210 кг-ыг өргөж байсан юм.