Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын элчин сайдын яам, иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт есдүгээр сарын 12-24-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг сургалт, дадлагад гадаадын болон дотоодын нийт 180 гаруй хүн оролцох юм байна.