СХД-ийн нутаг дэвсгэрт авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас толгойтын хуучин эцэс, баянхошуу, ханын материалын авто замын уулзвараас баянхошууны хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусгажээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангахад түлхэц болж байна. Энэ жил 6,800 гэрлийг гэр хорооллын гудамжуудад суурилуулж байгаа бөгөөд ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа тухай тус дүүргээс мэдээллээ.