Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, улаанбаатар болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулжээ. Ингэхэд музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй, соёлын эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах чиглэлээр үйлдэгддэг байна. Мөн гэмт хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд байдаг бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байдаг хэмээн тогтоожээ.
Эх сурвалж: Соёлын яам