2021-2022 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад суралцах суралцагчдын урьдчилсан тоон мэдээллийг боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. Улсын хэмжээнд 1,515 цэцэрлэг ажиллаж, 4-5 настай 232,000 хүүхдийг хамруулах юм. Харин 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулж эхлэх хугацааг ирэх сард танилцуулахаа тус яамнаас мэдэгдсэн юм. Мөн энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургууль үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тэдгээрийг хэлбэрээр нь ангилбал ердийн 749,мэргэжлийн 15, гүнзгийрүүлсэн 72, тусгай зургаа, олон улсын хөтөлбөртэй 12 сургууль байна.