Георг Вильгельм Фридрих Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” номыг анх 1812 онд хэвлэжээ. Өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдсан хүн төрөлхтний оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн сор бүтээл билээ. Тус бүтээлийн 1, 2-р ботийг философийн ухааны доктор, ахмад дипломатч Чоёгийн Даваадаш орос, англи хэлнээс орчуулж, наймдугаар сарын 27-нд номын нээлт болжээ. Тэрээр хэлэхдээ:“Логикийн шинжлэх ухаан нь хүний сэтгэхүй, танин мэдэхүйн ноён оргил юм. Танин мэдэхүйд мэдэх, сэтгэх гэсэн хоёр хэлбэр байдаг ч ихэнх хүн мэдэх танин мэдэхүй рүү анхаардаг. Гегель бол сэтгэх танин мэдэхүйн хувьд энэ номоороо агуу их нээлт хийсэн хүн.” гэжээ.