Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний дагуу Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 333,450 тун Файзер/БиоНТех BNT162 вакциныг өчигдөр хүлээн авчээ.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.