СХД-ийн Гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг үнэ төлбөргүй шинэчлэх ажил 31-р хороонд үрэлжилж байна. Хөрсний бохирдолын эсрэг байгальд ээлтэй эко бие засах байгууламжыг схд дүүргийн захиалагчийн алба хийж гүйцэтгэж байгаа билээ.
Тодруулбал 31-р хороо нь нийтээрээ гэр хорооллын айл өрхүүд амьдардаг учир хөрсний бохирдол ихээр үүссэн байдаг гэдгийг тус хорооны засаг дарга хэлж байсан юм.
Байгаль орчинд ээлтэй Эко бие засах байгууламж нь 20 жилийн хугацаанд ашиглах зориулалттай бөгөөд жилдээ 1-2 удаа соруулан ашиглах боломжтой. Мөн Схд-ийн захиалагчийн албанаас эко бие засах байгууламжийг айл өрхүүдэд суулгаж өгөхийн сацуу өмнө нь ашиглаж байсан нүхэн жорлон болон муу усны нүхийг дарж устгалд оруулан хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.