Замын-Үүд-Эрээний чиглэлд есдүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын 7804 дугаартай аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар зөрчлийг илрүүлсэн байна. Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулуу байжээ. Байгалийг чулууг хууль бусаар хилээр гаргах гэж байсан энэ үйлдлийг шалгах чиглэлээр тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбаатараар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албаныхан төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажилласан байна.