Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж. Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах юм.