Ковид-19 цар тахлын халдварын улмаас орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон ч УОК-ийн шийдвэрээр өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдрөөс нээж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд явуулж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж байсан бол өчигдөр буюу есдүгээр сарын 08-наас эхлэн УОК-ийн шийдвэрээр тасалгаат вагоноор давхар үйлчилж эхэллээ. Тасалгаат вагоны нэг купенд 2 хүн зорчих ба гэр бүлийн гишүүд хамт аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг купенд 4 хүртэлх хүн зорчиж болох юм.