Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 3,677 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 243,719 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,469 нь нийслэл хотод, 2,208 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 2,208 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 982 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,440 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.