Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны. Монгол, Хятадын засгийн газар хоорондын комиссын дарга нарын уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх саналыг шадар сайд С.Амарсайхан гаргасныг Хятадын худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, холбогдох байгууллагууддаа шуурхай уламжлахаа илэрхийлэв. Мөн БНХАУ-д суралцдаг Монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүслээ.