Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан байна. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ. Гэвч нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.