Улсын онцгой комиссоос Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд уламжилсны дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар өдөрт дунджаар Ханги боомтоор 47, Ярант боомтоор 50, Шивээхүрэн боомтоор 23 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Харин Гашуунсухайт боомтоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2 хүртэл 78 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ.