Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд улаанбаатар хотод хийж буй дулааны шугам сүлжээний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэчлэлтийн явцтай танилцлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр дулааны 8-р магистралын шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралын холбоос 600 мм голчтой шугам шинээр барих 4 багц ажлыг долоодугаар сарын 03-ны өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Шугам угсралтын ажлыг 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Сайд Н.Тавинбэх дулааны шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах чиглэл өгч, засвар үйлчилгээтэй холбоотой бараа материалын татан авалтад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭХЯ