АНУ-аас хандивласан 188 мянган тун Файзер вакциныг хүлээн авлаа.Эдгээр тун нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм. Коронавируст халдварын тархалт эхэлснээс хойш Монгол улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сард АНУ-ын ОУХА -аас өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна. АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам