Qatar Airways авиа компанийн чартер нислэгийн онгоц Катарын нийслэл Доха хотноо пүрэв гарагт газарджээ. Хоёр дахь нислэгээ тус компани баасан гарагт хийхээр төлөвлөсөн байна. АНУ болон холбоотон улсууд гадаадын иргэд болон тэдэнтэй хамтран ажиллаж байсан Афганичуудыг олноор нь нүүлгэн шилжүүлж, нисэх буудлыг "Талибан" хөдөлгөөнд хүлээлгэн өгсөн наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш Кабулын нисэх буудал ажиллаагүй юм. Онгоцонд Их Британийн 13, Канадын 43, Нидерландын 13, мөн Америкийн иргэд /тоог нь хэлээгүй байна/ суужээ. Афганистанаас америк цэргүүд гарснаас хойш АНУ-ын 100 гаруй иргэн үлдсэн гэж өмнө нь мэдээлж байсан юм. Афган гаралтай америк иргэн пүрэв гарагийн өглөө АНУ-ын төрийн департаментаас өөр лүү нь залгаж, нисэх буудал руу яваарай гэж хэлсэн тухай Франс-Пресс агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: CNN