Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 9-ний өдөр 4502 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувь байна. Тэдгээрийн 2800 хүний 23.5 хувь нь жирэмсэн эх, 12-15 насны 63.030 хүүхдийн (70.9 хувь), 16-17 насны 25.179 (74.3 хувь) тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.