Австралийн хамгийн олон хүн амтай хот Сидней 11 долоо хоног үргэлжилсэн хөл хорионы дэглэмээ сулрууллаа. Тус хот нийт хүн амынхаа 70 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан тул Австрали улсын засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин Мельбурн хотод “коронавирус”-ийн халдварын “дельта” хувилбар хурдтай тархаад байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн алба хаагчдыг вакцинд заавал хамрагдахыг шаардлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ
“Вакцинд хамрагдах нь эрх чөлөөний асуудал ердөө биш. Аль эсвэл хувь хүний сонголтын асуудал ч биш. Энэ бол халдвараас өөрийгөө болон хайртай дотнын хүмүүс, хамтран ажиллагсад гээд өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ хамгаалах асуудал юм” гэж мэдэгдлээ.