Малчид, иргэд, хадланчид, тариаланчдадзүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбааатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, 20-22 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ