Дундговь болон Хөвсгөл аймагт есдүгээр сарын 13-14нд шилжих шөнө газар хөдөлсөн талаар онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат гэх газар 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Мөн хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ламтайга гэх газар 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Сумдын засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ