Нэр бүхий иргэд үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм байна.Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэхээр үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ийнхүү товлогдсон байна.