Пүрэв, 9 сар 28, 2023
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

Т.Ариунаа: Төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2021/09/15
Ангилал Бусад, Нийгэм, онцлох
500 0
0
Т.Ариунаа: Төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна
11
SHARES
12.5k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрөгч гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд шударга бус прокуроруудын үйл ажиллагааны талаар, Монгол Улсад нүүрлээд байгаа шударга бусын хонгилын талаар дэлгэж, суулт зарлаж байсан. Суултын үеэр цагдаагийн байгууллагаас КОВИД-той тэмцэх хууль зөрчсөн гэдэг шаардлага ирсэн тул суултаа зогсоосон.

Холбоотой мэдээ

Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно

Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг

Харин өнөөдрөөс Улсын ерөнхий прокурорын газрын гадна суултаа эхлүүлж байна.

Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж.

Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна.
Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловс Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу Ц.Батболдын гар хөл болж өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, манай компанийг дээрэмдсэн хөрөнгөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний обьект авчихсан шүүгч өнөөдөр сууж байна.

Жирийн иргэнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад, хонгилын прокурор, шүүгч нараар ял өгүүлээд, тэр хоорондоо миний компанийг дээрэмдэж авч байна. Тэр хэрэг нь илрээд ирэхээр шүүх рүү явуулахгүй байна” гэв.

Түүний эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.

Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна.

Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хуулийн байгууллага таван зүйл ангиар шалгаж, 16 удаа шүүх хуралдаанд оруулж, 409 хоног цагдан хорьжээ.

Холбоотой мэдээ

Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно
Бусад

Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно

2023/09/17
Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг
Бусад

Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг

2023/09/17
EXTREME - More than words дууны тухай
Бусад

EXTREME - More than words дууны тухай

2023/09/17
Дараагийн мэдээ
Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэргийг шалгаж байна

Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэргийг шалгаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
“ХОГГҮЙ ОРЧИН” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

“ХОГГҮЙ ОРЧИН” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

2022/01/31

Өмнөд Солонгос улсад 2021 онд хамгийн тренд болж буй үс засалт

2021/03/09
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Онцлох

Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно

Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно

2023/09/17
Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг

Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг

2023/09/17
EXTREME - More than words дууны тухай

EXTREME - More than words дууны тухай

2023/09/17
Ч.Цог-Эрдэнэ: Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэхийг зорьж байна

Ч.Цог-Эрдэнэ: Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэхийг зорьж байна

2023/09/06

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • Утсаа алдаад уйлж байсан Б.Төрбат хүү уралдаандаа түрүүлээд алтан медаль аваад инээж зогсоно
  • Хойд хөршийн эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг
  • EXTREME - More than words дууны тухай
  • Ч.Цог-Эрдэнэ: Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэхийг зорьж байна
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In