Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш жолооч нар олон хоногоор дугаарлаж, машиндаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа юм.
Тэгвэл өчигдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч машиныхаа кабинд нас барсан хэрэг гарчээ.
МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байр руу зөөх гэж байх үед уг харамсалтай хэрэг болжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж байгаа юм.