Хойд болон өмнөд Солонгос улс хэдхэн цагийн зайтай баллистик пуужин туршсан байна. Хойд Солонгос улсынхаа төв хэсэгт байрлах туршилтын талбайгаас Японы тэнгис рүү хоёр пуужин хөөргөсөн нь сүүлийн зургаан сарын хугацаан дахь анхны тохиолдол бөгөөд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг болжээ. Энэ үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И, өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чон Уй Ён нар Сөүлийн бүс нутгийн байдлыг хэлэлцсэн байна.Үүнээс хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгос SLBM шумбагч онгоцоор хөөргөсөн анхны пуужингаа амжилттай туршсанаар ийм зэвсэгтэй дэлхийн долоо дахь улс болсон байна.Уг туршилтыг ажиглаж байсан өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин "Ямар ч үед хойд Солонгосоос ирэх өдөөн хатгалгын эсрэг хариу өгөх боломжтой боллоо" гэжээ. Гэвч хойд Солонгосын Ким Жон Уны эгч Ким Ё Жон Мүүн Жэ Инийн хэлсэн үгэнд харамсаж буйгаа илэрхийлэн, учир холбогдолгүй үг хэлж, хоёр улсын харилцааг муутгахад хүргэж байна" гэв. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын мэдээлснээр хойд Солонгосын хоёр пуужин далайд унахаасаа өмнө хамгийн ихдээ 60 км өндөрт 800 орчим км зайд туссан байна.
Эх сурвалж: CNN