Австралийн “BHP Group” 2020 онд хайгуулын ажил нийт 516 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс зэсийн хайгуулд 53 сая ам.доллар зарцуулсан бол газрын тосны хайгуулд хамгийн их буюу 382 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. “BHP”-ийн хувьд хайгуул хийхээс илүүтэй хөгжүүлэлтийн шатанд явж буй төслүүдийг худалдан авах бодлого баримталж байгаа аж. Тодруулбал: “BHP” Эквадор улс дахь “Cascabel” зэс, алтны төслийг хэрэгжүүлж буй “Solgold” компанийн тодорхой хувийг худалдан авчээ. 2021 онд “BHP”-ийн хайгуулын зардал 800 сая ам.доллар хүрэх төлөвтэй гэж тооцоолсон байна.