Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүгдээс нь татгалзсан юм. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, тухайн эрх нь их хуралд очно. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Авилгатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэчлэлийн ажил эхэлж байна. Үндсэн хуулийн цэцээс шүүхийн тухай хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Одоо процессын дагуу үндсэн хуулийн их суудлын хуралдаан болно" гэв. Иймд Монгол улсын үндсэн хуулийн цэц есдүгээр сарын 24-ний өдөр болох их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товложээ.