Улаанбаатар чуулга театр болон өргөжнө гэж нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн гишүүд улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэх хүсэлтийг НИТХ-д өргөн барихаар болжээ. Чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ. Мөн театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах бөгөөд чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээв. Түүнчлэн чуулга театр болсон ч одоо байгаа бүрэлдэхүүнээрээ, бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна.