"Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага" байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Төрийн тэргүүн нарын есдүгээр сарын 16-ны уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, шадар сайд С.Амарсайхан ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцож байна. Шадар сайд С.Амарсайхан
энэ сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцлаа. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо гэж шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.