ОБЕГ-аас ОХУ-ын байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллах бөгөөд сургалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл нуурт болох юм. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын онцгой байдлын яам, байгалийн эрэн хайх, аврах отряд, үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм. Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гарган, гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглах, аюулгүйн ажиллагааны талаар сургалт, судалгаа, дадлагын үеэр мэдлэгээ дээшлүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.