Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ тэмдэглэлт явдалд нэмэгдэн Монгол улсад үүрэн телефоны 5 дахь оператор үүсэн байгуулагдлаа. Өнгөрсөн баасан гараг буюу энэ есдүгээр сарын 17-нд “Digital Nation-2021” экспо дээр ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авсан байна. Ийнхүү ОНДО нь Монголд үүрэн телефоны 5 дахь оператораар албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахаар болж байгаа юм.