Түүхэндээ анх удаа энгийн иргэдээс бүрдсэн баг есдүгээр сарын 16-нд хөөрч, 575 км-ийн өндөрт хүрсэн байна. Энэ нь мөн “Dragon” хөлгийн “дээд амжилт” тогтоосон үзүүлэлт болжээ. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд “Shift4”-ийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Жаред Айзекман болон энгийн гурван иргэн багтсан аж.“SpaceX” дараагийн аяллаа 2022 оны эхээр “Axiom Space” компанитай хамтран хийхээр төлөвлөж байна. Аялалд NASA-ийн тэтгэвэртээ гарсан ахмад нисгэгч болон энгийн гурван иргэн оролцуулахаар төлөвлөжээ.