2022 онд Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд шав тавилаа. Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтыг НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна. “Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах юм. Үүнд уурхайчдын нэрэмжит талбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсгийг хийх аж. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм.