АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас мэдээлсэн. Гэвч өнөөдөр өглөө олон ШТС-д нөөц дууссан гэсэн мэдээг өгч байна. Тодруулбал шатахуун түгээх станцад АИ-92 дууссан бол зарим нь нэг хүнд 30 мянган төгрөгийн л шатахуун олгож байгаа юм.
Бензин импортлогчид энэ сарын 17-нд АИ-95 авто бензиний үнээ литр тутамд 200 төгрөгөөр нэмж, 2550-2650 төгрөг болгосон. АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.