107 насыг хүртээд байгаа Японы ихэр эгч дүүс Үмэно Сүмияма болон Күмэ Кодама нарыг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд энэ үед амьдарч байгаа хамгийн өндөр настай ихрээр бүртгэжээ. Тэд 1913 онд Кагава мужийн Шёдо аралд төрсөн байна. Японд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Ахмад настнаа хүндэтгэе” үндэсний баяраар Гинесийн номд бүртгэжээ. Үмэно, Күмэ нар тус улсын ахмадын асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд коронавирусний халдвараас сэргийлж Гиннесийн номын гэрчилгээг шуудангаар авчээ. Дэлхий дахинд хамгийн өндөр насалсан хүн 122 жил 164 өдөр амьдарсан Францын иргэн Жанна Кальман байсан бол хамгийн өндөр насалсан эрэгтэй нь Японы иргэн Титэцү Ватанабэ юм байна. Тэрээр 116 нас 54 хоног насалжээ.
Эх сурвалж: CNN