АНУ-ын эрх баригчид Ковид-19-ийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас эхлэн тогтоогоод байсан хөл хориогоо сулруулахаар болжээ. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Европын холбоо, Их Британи болон бусад улс орнуудын вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд Америкийн газар нутагт нэвтрүүлэхээр болжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ойрын хавьтлуудад тавих хяналтын тогтолцоотой болж, зорчигчид утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээллээ агаарын тээврийн компанид мэдүүлж байхаар зохион байгуулалтыг хийж байгаа аж. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд тухайн мэдээллийг нэг сарын хугацаанд хадгалж байхаар болжээ.