Монгол цэргийн музейд цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн биеэр биечлэн хийж үзэх боломжийг үзэгчдэд олгох юм. Жишээ нь: Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлсийг хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулах боломжтой юм.