Монгол улсын хууль тогтоомжын дагуу:
-Шинэ жил (нэгдүгээр сарын 01)
-Цагаан сар (билгийн тоолын дагуу хаврын тэргүүн сарын 1,2,3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүд)
-Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр ( гуравдугаар сарын 08)
- Бурхан багшийн их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу тавдугаар сарын 26)
-Хүүхдийн баяр (зургадугаар сарын01)
-Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (долдугаар сарын 11-15-ны өдрүүд)
-Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арвандүгээр сарын 05)
-Бүгд найрамдах улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26)
-Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр арван хоёр дугаар сарын 29)
БНХАУ-ын хууль тогтоомжын дагуу:
-Шинэ жил ( нэгдүгээр сарын 01)
-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүд)
-Ханш нээх баяр (дөрөвдүгээр сарын 04)
-Олон улсын хөдөлмөрчдийн баяр ( тавдугаар сарын 1-3-ны өдрүүд);
-Луут завины баяр зургадугаар сарын 14)
-Намрын дунд сарын баяр (есдүгээр сарын 21)
-Үндэсний баярын өдөр (аравдугаар сарын 1-7-ны өдрүүд).