Файзер болон Бионтек компанийн хамтран боловсруулсан Ковид-19-ийн эсрэг вакцин 5-11 насны хүүхдүүдэд дархлааны тогтвортой хариу урвал үзүүлсэн бөгөөд аюулгүй үр дүнтэй байгааг нь судалгаагаар тогтоожээ. Туршилтад 5-11 насны 2268 хүүхэд оролцсон ба 21 хоногийн зайтай хоёр тун вакцин хийлгэсэн байна. Вакциныг 12 ба түүнээс дээш насныханд 30 микрограммыг хийдэг бол 5-11 насныханд 10 микрограмм тун вакцин тарьсан байна. Энэ нь АНУ-д 5-11 насны хүүхдүүдэд хийсэн анхны судалгааны үр дүн бөгөөд Файзер компаниас хүнс, эмийн удирдах газраас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа аж. Зөвшөөрөл олгосон тохиолдолд хүнс, эмийн удирдах газраас энэ насны хүүхдүүдийг удахгүй вакцинжуулж эхлэх болов уу гэж үзэж байгаа аж.