Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас "Энэ бол ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар ямар ч зүйл яригдаагүй" гэдгийг хэллээ. Харин коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан ч энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа билээ. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргаж байжээ.
"Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг" гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.