Улсын хэмжээнд шатахууны хомсдолд орсоноос үүдэлтэй зарим бараа бүтээгдэхүүнд үнийн өөрчлөлт ороод байна. Үүний нэг нь махны үнэ. Махны үнэ өмнөх наймдугаар сарынхаас 1000-1500 төгрөгөөр өссөн байна.
"Хүчит шонхор" захад хонины ястай мах кг 9500-11000, ясгүй мах 10500-11000, ямааны ястай мах кг 8500-15000 ясгүй мах кг 10000-11000, үхрийн ястай мах 11500-13000 ясгүй мах 12500-15000 төгрөгний үнэтэй борлуулж байна.
Хаана зарж байгаагаас хамаарч үнийн хувьд өөр өөр байна.