Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 9.3 дах заалтуудыг тус тус зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр нуун дарагдуулж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан
- Амны хаалт 1.706.000 ширхэг
- Ковидын түргэвчилсэн оношлуур 2.000 ширхэг
- Нэг удаагийн үзлэгийн бээлий 30.000 хос
- Нэг удаагийн халад 97 хайрцгийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангаагүй тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болгожээ.