Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалт үргэлжилсээр байгаа бөгөөд бүрэн тундаа хамрагдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол гурав дахь тунг хийлгэх боломжтой байгаа. Одоогийн байдлаар манай улсад 288,000 хүн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн байна.
Харин бүрэн тунд хамрагдсан ч өвдөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины гурав дахь тунг хийлгэж болно. Хүнд өвдсөн бол эмчийн заалтыг харгалзан нэг сарын дараа хийлгэх боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд онцоллоо
Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа учир иргэд гурав дахь тунд хамрагдах эсэх болон ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгох юм.