Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катар улсын Доха хотноо 14:00 цагаас эхэлнэ.
Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцохоор зорьсон бөгөөд ОУХМ Б.Баярмагнай, МУГД Т.Мэргэн, Кан Дон Хун гэсэн дасгалжуулагчдын баг ажиллаж байна.
Эрэгтэй багт:
- Б.Билэгт,
- Ж.Мөнхзориг,
- Г.Сэр-од
Эмэгтэй багт:
- Б.Болор-эрдэнэ
- Б.Должинзуу,
- М.Ундрам нар багтсан бол олимпын наадамд оролцсон Э.Лхагвасүрэн өвчний улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн байна.
25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь ирэх жил болох ДАШТ-ий эрх олгох бөгөөд 30 орны 194 тамирчин өрсөлдөнө.