Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт Ковид-19 вирусийн дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар ААН, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгйн өсөлийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна гэж Дэлхийн Банкнаас мэдээллээ.
Цар тахалгүй үед санхүүгийн чадамжтай байсан компаниуд цар тахлаас шалтгаалан дампуурснаар тэдний биет бус хөрөнгө алдагдаж байгаа бол хямралыг даван туулж үлдэх компаниуд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа хойшлуулж байна. Эдгээрээс жижиг компаниудд хямралд хамгийн их өртөж байгаа юм. Тэр дундаа ядуу айл өрхүүд орлоггүй болох, хоол хүнсний хомсдолд орох, хүүхдүүдээ сургуулиас завсардуулах, эд хөрөнгөө худалдах зэргээр хохирол ассан байна.
"Хүндрэлд ороод байгаа улс орнууд хн амаа хурдтай вакцинжуулах, шинжилгээ авах хүчин чадалаа нэмэгдүүлэх зэрэг Ковид-19 вирусийн халдварыг хянах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагасаас эхлэн эзийн засгаа дахин идэвхжүүлж, өсөлтөө хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой" гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадита Мату хэллээ.
Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 6-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоё улсын нэг болоод байна. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, Засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар өссөн байна. Цаашлаад 2020 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байна.