Реппэр Big Gee буюу Реппэр Big Gee өнөөдөр сайн дураараа өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Реппэр Big Gee өөрийн цахим хуудаснаа "БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.
Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү.
Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ" гэж иргэддээ уриаллаа. Рэппэр залуудаа илүү олон сайн сайхан зүйлд иргэдээ уриалж байгаарай гэж хүсье.