Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн.
Одоогийн байдлаар Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байна гэсэн мэдээг орон нутгуудаас ирүүлсэн байна. Энэхүү тоо хэмжээг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал ижил түвшинд байна.
Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.
Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас мэдээллээ.