Улсын II төв эмнэлгийн дэргэд 2-5 насны 4 бүлэг, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийлээ. Ийнхүү Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдэж байна.
Тодруулбал тус эмнэлэг хуучин захиргааны байраа “Дэмжих уран харш” болон “АЙВИКО” компаниудын дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ хийж, тохижуулжээ.
Тус цэцэрлэгийг нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн удирдлага, хамт олон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах бөгөөд II эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулна.